Ану Амайгаар завгүй ээжүүдэд хөрөнгө оруулалт хийнэ

Moderator
2019/05/25

Хүнд өвчинтэй хэдий ч зорьсон ажлынхаа ард гарах гээд эр хүний шийр заан тэвчиж буй аялагч Амай “Амьдрал бол аялал VI” боть номоо хэдийнээ уншигчдын гарт хүргэхэд бэлэн болжээ. Түүний энэхүү номноос Ану өөртөө болон ху влогийнхоо ээжүүддээ бэлэглэх ном худалдан авч, сэтгэгдлээ ийн бичжээ. “Номын баяр дээр ирээд нэг хэсэгтээ л унших сайхан номнуудтай боллоо. Найзууддаа аминчлан захихад та нар минь Амай буюу Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаярын @Амай Золбаяр "Амай Амьдрал бол Аялал VI боть ном" -ыг заавал авч уншаарай. Тэр бол миний мэдэх хамгийн холыг туулж соёмбот төрийнхөө далбааг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхдээ амь биеэ үл хайрлан бадарчилж тэр бүх биеэр харсан үзсэн мэдэрсэнээ бидэнд бидний хойч үед хамгийн энгийн ойлгомжтой сургамжтайгаар бичиж таниулсаар байгаа эрхэм хүн юм. Энэ номонд эх болсон Монгол орон минь Дэлхий дээрх Хамгийн сайхан улс гэдгийг тэрээр өөрийнхөөрөө баталж бичсэн байгааг дурдмаар байна. Хэдийгээр хүнд өвчтэй байгаа ч түүний эр хүний нугарашгүй цуцашгүй дайчин гал цог нь нүдэнд нь ассан хэвээр л... Мөн завгүй ээж нартаа бэлэглэхээр зохиогчийн гарын үсэгтэй номын дээжээс бэлэг болгон худалдан авсан байгаа шүү удахгүй влогоороо уулзая” гэсэн байна. Аялагч Амайдаа түргэн эдгэрч, олон сайхан бүтээл гаргаж, Монголчуудынхаа оюунд өшөө илүү хөрөнгө оруулалт хийхийг хүсэн ерөөе.