БНХАУ-ын хоёр иргэн 25 тонн муудсан махыг худалдан авч, хадгалж байсныг өчигдөр /2019.05.23/Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас илрүүлжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байрлах "Эмээлт" захын хажуугийн агуулахаас дээрх хэмжээний өмхийрсөн махыг зориулалтын бус газар хадгалж, өнгө оруулагч ашиглан шинэ мэт болгож борлуулах зорилготой байсныг тус улсын иргэд хүлээсэн аж. Энэ хэрэгт холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг хойшлуулшгүйгээр сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас муудсан махнаас дээж авч шинжилгээнд өгсөн байна. Тус газраас мэдээлснээр “Эмээлт” захаас муудсан махыг өнгө оруулагч бодис ашиглан борлуулах гэж оролдсон хоёр дахь тохиолдол нь энэ аж. Хүнсний аюулгүй байдалд анхаарч, томоохон худалдааны төвүүдээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын Олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн ажилтан Д.Даариймаа хэлэв.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ