Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хурлын үеэр УИХ-ыг сайн дураараа тарахыг уриалж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгнээс "Албан тасалгаандаа архи согтууруулах ундаа хадгалж, хэрэглэснээр хүний амь ч үрэгдлээ. Татварын хуулиар хүний эрхийг зөрчлөө. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь төр. Төрийн албан хаагчид ёс зүйг сахиж ирсэн. Өнөөдөр УИХ нь ард олныг сайн сайханд манлайлах чадамжгүй байна. УИХ маань гэмтнүүдийн чуулга болсныг ард түмэнд ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ. УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг та бүхнээс уриалж байна" гэсэн энэ өгүүлбэр олны сонирхолыг ихэд татлаа. Албан тасалгаандаа архи, согтууруулах ундаа хадгалж, хэрэглэснээр хүний амь үрэгдлээ гэх энэ үгний цаад эзэн нь Н.Номтойбаяр гэж харах хүмүүс цөөнгүй байна. Учир нь талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд Н.Номтойбаяртай уулзаж, архи уусан гэх мэдээлэл тархаад буй.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ