“Сүү” ХХК-ийн “Амтлаг” тарагнаас хулгана гарсан гэх гомдлыг иргэн Б гаргаж, Мэргэжлийн хяналтын байгууллага дээж авч, шинжилсэн нь хариу гарчээ. Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээгээр хулгана үйлдвэрийн орчинд ууттай тараг руу орсон бус гэрийн нөхцөлд орсон гэж үзжээ. Шинжилгээний дүгнэлтийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэж холбогдох албаны хүмүүс хэлэв.
Мэдээллийг цахим орчинд түгээсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б нь “Баянзүрхийн товчооны ойролцоох “Сансар” худалдааны төвөөс "Амтлаг" тараг худалдаж аваад хүүхдэдээ өгөөд дуусахын алдад, ууттай таргийн амсар бөглөрсөн. Үзтэл үхсэн хулгана гарч ирсэн” гэж ярьж байв. Түүний хэлснээр таргийг задалснаас хойш хоёр хоног гэрийн хаяанд тавьсан байсан гэх ба хулгана орох боломжгүйгээр амсрыг нь задалсан хэмээн мэдэгдэж, Мэргэжлийн хяналтын байгууллага, Халдвар судлалын үндэсний төвд тус, тус гомдол гаргасан юм. Уг асуудал өнгөрсөн сарын 28-нд олны анхаарлын төвд орж, олон нийтийг талцуулсан юм.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ