Н.Энхбаяр мэргэжлээрээ ажиллаж, номынхоо нээлтээ хийлээ

Moderator
2019/05/22

Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нь Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй нэгэн. Анхлан ажлын гараагаа 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор хийж эхэлсэн байсаг түүхтэй. Тэгвэл экс ерөнийлөгч мэргэжлээрээ ажиллаж, орчуулсан номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ. МАХН-ын дарга, орчуулагч Намбарын Энхбаярын англи хэлнээс хөрвүүлэн хэвлүүлсэн "Сохрын орон" номын нээлт Төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болж байна.