-УДАА ДАРАА ДАРАМТАЛЖ ХҮЧИНДЭЖ УЛМААР ЖИРЭМСЭН БОЛГОСОН БАЙЖЭЭ-
Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндсэн, жирэмсэн болгосон хэрэгт холбогдож улмаар хэргийг шалгаж буй. Мөн дээрх хүчиндүүлсэн гэх охид одоогоор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хамгаалах байранд тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна.
Харин нэг охин нь зургаан сартай жирэмсэн болсон талаар харамсалтай мэдээлэл байна.Хууль сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй өөрсдөө тэмцэх үүрэгтэй цагдаагийн тангараг өргөсөн алба хаагчид өөрсдөө гэмт хэрэг тэр дундаа хүчингийн гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол нь анхны удаа болж буй.
Хэргийг тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн ар гэрийнхэн нь аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Харин Зүүнговь сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан талаар мөн л ар гэр нь мэдээлжээ.
Энэ байдал даамжирч дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж охин жирэмсэлсэн тухай мэдээлэл хэдийнэ олон нийтэд хүрээд байгаа юм. Хохирогч охин ээжгүй бөгөөд аав нь хөдөө орон нутагт ажилладаг нэгэн байжээ. Аав нь ажлаар явахдаа охиноо цагдаагийн алба хаагчид захиж үлдээдэг байсан аж.
Харин аавыг нь явсан хойгуур охиныг дарамтлан олон удаагийн үйлдлээр биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан бэлгийн дур хүслээ хангадаг байсан нь тогтоогдоод байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өгөхдөө:
-“Цагдаагийн алба хаагчтай сахилга ёс зүйтэй холбоотой хяналт шалгалтыг манайхаас тогтмрол явуулах үүрэг чиглэлтэй ажилладаг. Надад ирсэн мэпээллээр Увс аймгийн цагдаагийн газраас дотоод хяналтаараа илрүүлсэн. Энэ хэргийг үйлдсэн гэх цагдаагийн алба хаагчдыг үүрэгт ажлаас нь халсан байгаа. Дээрх ажилтан нар төрийн албаны болон цагдаагийн албаны ёс зүйг ноцтой зөрчсөн байсан.
Мөн гэмт хэргийн шинжтэй асуудлыг нь бол холбогдох аймгийн цагдаагийн газарт шалгаад прокуророос харьяаллын дагуу Мөрдөн шалга хэлтсийн тусгай субьектийг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгдээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ асуудлыг нууж дарсан юм бол байхгүй” гэв.
Г.ҮҮЛТ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ