Талийгаач Г.Батхүүг өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шинжилгээнд орсон, өвдсөн зүйл байгаагүй гэдгийг зарим нэг АН-ын гишүүд хэлж байгаа юм. Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин хэлэхдээ " "Зүрх нь хаагдсан, бие нь муудсан зэрэг шалтгаан тогтоогдоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатнаас унасан талаар ч мэдээлээд байгаа хэдий боловч хоёр давхрын Засгийн газрын хуралдааны танхимын ойролцоо өндрөөс унасан байдалтай олдсон. Их хэмжээний гэмтлийн улмаас амиа алдсан байж болзошгүй. Төрийн ордонд тодорхой хэдэн байршилд л камер байдаг. Тухайн хэрэг болсон газар камер байгаагүй. 18.30 цагт УИХ-ын чуулганы өмнөх камерт алхаж яваа нь бичигдсэн бол 19.20 цагт унасан байхыг нь олсон. Олсноос хойш цаг орчмын дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна лээ. Харин түүнийг амиа алдахаас өмнө МАН-ын нэг гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон бөгөөд түүний хувьд 20 орчим минут уулзаад гарсан гэдгийг хэлсэн. Талийгаачийн амиа алдсан нь өвчний улмаас бус, золгүй явдал гэхээс илүү учир битүүлэг зүйл боллоо" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ