Согтуурсан үедээ долоон настай хүүхдийн гурван хурууг тайрч, эрэмдэг болгожээ

Moderator
2019/05/15

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт долоон настай охины хоёр гарынх нь гурван хурууг тасдаж танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай эрэгтэй Ш нь архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарынх нь хоёр хуруу, баруун гарынх нь нэг хурууг тасдаж, танхайрсан байна. Эл хэрэг өчигдөр 22.25 цагийн үед болжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад "Дамбын гудамж, дэлгүүрийн гадаа зургаан настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна” гэсэн мэдээллийг өчигдөр хүлээж авсан. Дамбадаржаагийн гудамжинд оршин суух долоон настай охиныг зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нагац ах Ш нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгаж байна" гэх мэдээллийг өглөө. 

Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдийг саатуулаад байгаа аж. Харин хохирогч охин Гэмтэл согог судлалын үндэсний төвд хуруу залгах хагалгаанд орж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.