Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ.
Хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулсан байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хариуцуулан байгуулжээ.


Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь энэ оны 05 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, Агаарын тухай хуулийн 16 зүйл; Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл; Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй /3.000.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.


Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно
Г.Дамдинням Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүрэг хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь шалгалаа
Тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангасан эсэхийг шалган тээвэрлэлтийг эхлүүлж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2282 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Э.Батшугар: (COP-17) хурлын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна