Сүүлийн саруудад амиа хорлосон байж болзошгүй өндрөөс унасан, өөрийгөө боосон, эм уусан, өөрийгөө буудсан зэрэг олон аймшигт хэргүүд ар араасаа гарсаар байна. Мөн цэл залуухан охид эмэгтэйчүүд учир битүүлэг амиа алдсаар буй. Нэг л өглөө сэрэхэд бидний дундаас хэн нэгэн үгүй болсоор байгаа нь харамсалтай.
Тэдний цаана хайртай дотны гэр бүл, анд найз нөхөд нулимсаа барьж ядан харуусан суугаа. Тэд бидний дундаас хүсэл мөрөөдлөө тээн одсоор байна.
Амиа хорлох үйлдэд гаргаж буй хүний цаана олон учир шалтгаан байдаг гэдгийг сэтгэл зүйчид хэлдэг. Тухайлбал, бага насандаа хүчирхийллийн дунд өссөн, гэр бүлийн таагүй харилцаатай хосууд, гэнэтийн үйл явдал тохиолдоход сэтгэлээ барьж үл чадах тайван бус сэтгэтэй, байнгын хүчирхийлэл дарамттай амьдардаг эмэгтэйчүүд, гэр бүл салалт, хувийн таарамжгүй харилцаа гэх мэтчилэн олон шалгаан бий.
Саяхан гудамж талбайд уйлж суунгаа өөрийнхөө судсыг ханаж амиа хорлох үйлдэл гаргаж байсан иргэнийг цагдаагийн алба хаагчид аварчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах “Зочид буудлын урд судсаа ханасан хүн сууж байна” гэх мэдээлэл олон иргэнээс цагдаагийн шуурхай утсанд ирсэн байна. Хэргийн газарт очиход 39 настай Т нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдсан үйлдэл гаргаж байсан аж. Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид дээрх үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тэрээр зүүн гарынхаа шууг ууж байсан архины шилээр зүсэж улмаар их хэмжээний цус алдаж байсан аж.
Одоогоор амиа хорлох үйлдэл гаргасан иргэнийг олон нийтийн газар бусдад аюултай үйлдэл гаргасан, гудамж талбайд танхайрсан гэх хэрэгт буруутган шалгаж байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ