Шагдаруудаас гадна, гэр бүл үймүүлдэг эмэгтэйчүүдтэй мөн адил хууль ярих хэрэгтэй, Н.Учрал гишүүн ээ!

Moderator
2019/05/10

Сүүлийн үед нийгэмд гараад байгаа Шагдар мэт хүмүүсээс болж, иргэдийн бухимдал ихэд төрж байна. Түүний хамгийн сүүлийн жишээ нь МУАЖ Түвшинжаргал болоод байна. Тиймээс ч хүмүүс Шагдардах, Түвшинжаргалдах гэх мэтээр хэллэг үүсгэн егөөдөх болжээ. Мөн үүний нэгэн тод жишээ нь дуучин Нара-ийн нөхөр асан эр. Тэрбээр сар бүр хүүхдийн тэтгэмжийн 90 000 төг өгөхөөс татгалзан төрсөн үрээ мнийх биш хэмээн ДНК-ийн шинжилгээг “биш” гэсэн харуи гараасай хэмээн залбирч суугаа. Тэгвэл энэ талаар УИХ гишүүн Н.Учрал дуугарч эхэллээ. Өөрийн фэйсбүүкээр дамжуулан “Шагдаруудад чанга хууль хэрэгтэй байна. Одоогийн хуулиар Шагдарууд хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны доод түвшин буюу 90-100 төгрөг төлнө гэж тогтоолгодог. Эмгэнэлтэй энэ 100 мянган төгрөг нь хүүхдийн хэрэгцээнд бодит байдалд хүрэлцээгүй. Хүүхдийн тэтгэмжийн асуудал манай улсад л ийм арчаагүй байдалд байна. Саяхнаас УИХ-ын гишүүн Н.Учрал гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлж эцэг, эхийн хариуцлагыг чангатгах талаар байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж хуульд оруулах саналаа аваад эхэлжээ.

Түүний гэр бүлийн хуульд хийх гол өөрчлөлт нь салсны дараа тогтоогддог хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны доод түвшингээр биш эцэг, эхийн орлогоос хамаарч тогтоодог болгох заалт юм. Нэг үгээр баян Мянганбаяр ч хүүхдэдээ хууль нь энэ гээд 100 мянга өгдөг бус хэд олж байгаагаас хамаарч хүүхдийн тооноос хамаарч 15, 20, 25 хувийг хүүхдэд шууд олгох ёстой гэж хуульчлана”  

Энэ хууль бодит амьдралд хэрэгжвэл одоогийн хуулиас хэд дахин зөв зохицуулалт болж өгөх юм. 3 сая төгрөгийн цалинтай Болд 1 хүүхэдтэй бол сард 450,000 өгөх юм. Гэтэл одоогийн хуулиар 100,000 төгрөг өгч байгаа. Хууль гарснаар хүүхдээ тэжээн тэтгэх хариуцлага гээч ойлголт зарим нэг хүний тархи руу орж хүүхэдтэй болох талаар бодож төлөвлөдөг болох биз. Шагдаруудыг сайн хууль л багасгана.

Харин үүнд нэмж хэлэхэд ганцхан Шагдаруудыг хуульчлахаас гадна гэр бүлтэйг нь мэдсээр байж гэр бүл үймүүлдэг эмэгтэйчүүдэд хууль ярих хэрэгтэй хэмээх иргэдийн санал олон байна.