НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ МАТЕРИАЛ БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭГДЭХЭЭС ӨМНӨ ОЮУТОЛГОЙ ХХК-ЫН ГАРТ ОЧСОН НЬ АНХААРАЛ ТАТСААР БАЙНА.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн жил Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргаад аль хэдийн нэг жил орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд саяхныг хүртэл холбогдох бичиг баримтыг бусдаас нууж байв. Гэтэл нууцын зэрэглэлтэй хэмээн сэтгүүлчид болон гишүүдээс нууж байсан дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хэн нэгэн нь Оюутолгой ХХК-ынханд өгсөн нь зарим баримтаар нотлогдоод байна. Цаашлаад уг материалд хөрөнгө оруулагчдаас нууцлах зөвхөн Монголын төр шийдвэр гаргах түвшинд хэлэлцэх ёстой баримтууд байгаа юм.
Энэ дагуу Оюутолгой компани мөн аль хэдийн дүгнэлтээ гарган Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Тэд УИХ-ын дүгнэлттэй зэрэгцүүлэн өөрсдийн тайлбар, дүгнэлтийг мөн гаргаж УИХ-д хүргүүлжээ.
Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Байнгын хорооны дарга Г.Дамба-Очир өнгөрсөн тав дахь өдөр Оюу толгойн хөрөнгө оруулагчдад дүгнэлтийг хүргүүлсэн. Нэг их нуугаад байх юм байгаагүй” гэж мэдэгдсэнээр хэргийн эзэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир болж таарав.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би дүгнэлтийг Оюутолгой-д өгөөгүй” гэж гүрийсээр байсан.
УИХ-аас гарсан ажлын хэсгийн Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн ШАЛГАЛТЫН ДҮНД
Энэ мэт чухал асуудлыг бид дотооддоо хэлэлцэж ярилцахаас өмнө Оюутолгойд хүргүүлсэн нь НОЦТОЙ АСУУДАЛ юм.


“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ