Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болсон юм. Уг ажлын хэсэгт УИХ гишүүн Б.Дүрэвдорж багтан ажиллаж байгаа билээ. Энэхүү хуулийг яагаад өргөн барихаар болсон талдаар тодруулахад ийн хариулжээ.
-Энэхүү хууль 2014 онд өргөн баригдсан. Тухайн үед би Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа Засгийн газрын өргөн барьсан энэхүү хуулийн ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүний хувиар ажлын хэсэгт нь ороод явж байна. Казиногийн хуулийг өргөн барихыг миний хувьд дэмждэг. Учир нь аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээгээр орлого нэмэгдүүлэхэд маш хэрэгтэй зүйл гэж хардаг. Уг хуулийн төслийг үе үеийн УИХ ард түмний хэл амнаас болгоомжилж хойш нь тавих хандлагатай байдаг. Тэгэхээр ажлын хэсгийг дахин шинээр зохион байгуулсан. Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахлаад, УИХ-ын долоон гишүүн орж ажиллаж байна. Энэ хуулийг маш хурдан хугацаанд хэлэлцэж, батлах ёстой гэж үзэж байгаа.
-Энэ хуульд казиног хаана байгуулахаар тусгаж байгаа вэ. Яг ямар тодорхой зохицуулалтууд орсон бол?
-Казиногийн барилга байгууламж гэхээр хүмүүс асар том зүйл гэж ойлгоод байдаг. Тийм биш.
Европт бол томоохон барилга байгууламжийн нэг давхарт л казино байрлаж байх жишээтэй. Манайхаар бол "Улаанбаатар" зочид буудлын нэг давхарт багтахаар л хэмжээтэй газар казиногийн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа гэсэн үг.
Казино гэхээр л Макао, Лас Вегас шиг төсөөлж, бодоод байх хэрэггүй. Тийм айхавтар том барилга байгууламж шаардахгүй. Хамгийн гол нь казино бий болсноороо тухайн орчинд аялал жуулчлалын болон худалдаа үйлчилгээний газрууд давхар хөгжөөд явдаг. Худалдаа үйлчилгээний газрууд нь илүү сайн түвшинд, үйлчилгээ сайтай байхад болно.
Энэ хуулиар казиногийн байршлуудыг тодорхой зааж өгөхгүй. Ерөнхийдөө энэ хуулийн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Улаанбаатар хотод болон Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулах тухай ярьж байгаа. Үүнд тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрлийн хураамж нь өндөр тогтоогдохоор яригдаж байна.
Мөн Казиног дагаад гарах сөрөг үр дагаваруудын талаар:
"Казиног дагаад сөрөг үр дагаврууд гарна гэх болгоомжлол байдаг. Мэдээж болгоомжлол байх нь зүйтэй. Европчууд казино тоглох соёлд суралцчихсан байдаг. Стресс тайлах зорилгоор хэсэг тоглож байгаад л гарчихдаг. Харин монголчууд маань бүх хөрөнгөө дэнчин тавьж амьдралаа сүйтгэх хэмжээнд хүрэх вий гэх болгоомжлол, эрсдэл бий. Мөн казиног дагаад биеэ үнэлэлт нэмэгдэнэ гэх айдас байдаг. Гэхдээ энэ буруу хандлагуудыг цахим ертөнцийн тусламжтайгаар ард түмний хараа хяналтан дор байлгах боломжтой. Тиймээс айх аюулгүй байж болно" хэмээжээ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана