МУГЖ Г.Ариунбаатар футболкан дээрх бүх дуурьт дуулна

Moderator
2019/05/02

Ердөө  23-хан насандаа МУГЖ цолонд хүрч, урлагийн хүн авч болох бүхий л шагналыг төр засгаасаа хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар Монгол түмний бахархалуудын нэг. Түүний энэ их гавьяа шагналд МУГЖ Далантай санаатай явдагаа нэгэн удаа илэрхийлж, төрд гомдлын үг дайсан байдаг.  Тэрээр Муслим Магомаевын Олон улсын дуурийн дуучдын 3-р уралдааны Гранпри, И.П.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гранпри шагнал хүртсэн. Төрмөл авьяас, уйгагүй хөдөлмөрч чанараараа эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан түүнд дэлхийн театруудаас урилга илгээсээр байгаа гэдэг. Удахгүй болох 5 сарын 11-нд "Реголетто" дуурьт дуулах гэж байгаа тэр дуулахыг хүсдэг бүх дууриа футболкан дээрээ бичжээ. Энэхүү фудболкаа тэр хайртай фудболка минь хэмээн зургаа нийтэлжээ. Дашрамд дуулгахад тэр эдгээрээс тавд нь дуулсан явж байгаа юм байна.