Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсон талаар өмнө нь мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдж байсан. Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг үйлдсэн байж болзошгүй 30 гаруй насны этгээд нь охиныг Улаанбаатар хотод авчраад хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан байжээ.
Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “11 настай охиныг хүчирхийлсэн. Гэхдээ амьд үлдээсэн. Өмнө нь Сэлэнгэ аймагт явж байхдаа мөн бага насны охиныг гадаа тоглож байхад нь авч яваад, хээр аваачиж хүчирхийлсэн нь үнэн. Амьд байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Хээр ууланд орхисон” гэжээ.
Охины эцэг эхийнх нь хэлснээр, охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад, 18:00 цагаас хойш сураггүй болжээ. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан аж. Харин аав нь гэртээ ирээд, охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн байна.Улмаар охиноо алга боллоо хэмээн хуулийн байгууллагад хандсанаар эрлийн ажиллагаа орон даяар эхэлсэн юм.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана