Өнөөдөр Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрөгч Бямба гарагт түүнийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын хорооноос гаргасан байдаг. АН-д хийгдсэн дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуягийг даргаар ажилласан 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд нийт найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна гэх мэдээлэл ч цацагдсан юм.
Тэрбээр, “Өнөөдөр зарим асуудлаар тодруулга хийх гэж хэвлэлийнхэнтэй уулзаж байна. АН-ын даргын сунгаад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Даргын сунгаад орон нутгаас 6000-7000 саналаар давуу ирсэн, хотод ирэхэд С.Эрдэнэ саналын хуудсыг буруу тоолсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. Ц.Элбэгдорж бас л оролцсон. Эхлээд намын гишүүдээс гарах ёстой. Санал хураахын өмнөх өдөр Ц.Элбэгдорж “Р.Амаржаргалыг дэмжинэ шүү” гэж гишүүдэд үүрэг өгсөн. Азаар дундуур нь Х.Баттулга гарч ирсэн, би Ерөнхийлөгчийн зөвлөх болсон.
2016 онд намайг огцорч байхад Н.Алтанхуяг шиг адгийн муу хүн байгаагүй. Энэ ажлыг М.Энхболд, Ц.Элбэгдорж нар хийсэн. Байгалийн баялагийг ард түмэндээ эрх тэгш хувиарлаж өгөөч ээ гэснийхээ төлөө би буруутан болсон.
Би 1990 онд ардчилсан хувьсгалыг анх эхлэхэд нь оролцсон. Би намаас хөөгдөх гэж хувьсгалд оролцоогүй. Намаа цэгцлэх гэсэн чинь хасчихлаа л гэсэн. Тэдний хасна гэж юу байдаг юм бэ” гэв.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана