Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал байхдаа сайд асан Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав хэмээх эрхэм төсвийн 365 сая төгрөгөөр хоёр ширхэг Ланд-200 машин худалдаж авлаа хэмээн хэл аманд өртөж байсан удаатай. Дараа нь буюу одоогоос 5 сарын өмнө Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Улаанбаатар Дулааны сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилж байсан юм. Тэгвэл ийн эхнэрийнхээ сайд байхад нь тарвалзаж байсан Ч.Саранжав саяхан өнөөдөр албан тушаалаасаа халагджээ. Тодруулбал "УБДС" ТӨХК –ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 25 ны өдөр болж, гүйцэтгэх захирал Ч.Саранжавын 2018 оны контрактын биелэлт хангалтгүй, ТУЗ-ын шийдвэрийг биелүүлдэггүй,ажиллагсадтайгаа зүй бус харьцдаг, хүнд суртал гаргасан, үүрэгт ажлаа муу хийсэн гэж дүгнэж, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн захирлын контрактыг цуцлаж арга хэмжээ авахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд удирдамж болгосон байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ