Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөвдүгээр сарын 24-25-ны өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Үргэлжлүүлээд эдгээр өдрүүдэд "Бүс ба зам" санаачилга уулзалтад оролцож байгаа юм. Ерөнхийлөгчийн айчлалыг дагалдаж явсан багийнхан Хятадын Цаофэйдянь боомттой танилцсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг яагаад барих ёстойг өөрийн сошиал хаягаараа дамжуулан тайлбарлалаа. Тэрээр "Монголын нутаг дээгүүр дамжих км нэмэгдэх тусам Монголын ашиг өснө. Үүнийг ойлгохгүй, Хятадын нутгаар дамжих км-ийг нэмэгдүүлэх сонирхолтой гишүүд байна. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эсэргүүцэж байгаа УИХ-ын зарим гишүүн бол Монголынх биш, Хятадын парламентын гишүүд үү гэсэн асуулт гарч байна" гэлээ. Тэрээр Цаофэйдянь боомт дээрээс Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эсэргүүцэгчдэд тайлбар өглөө. Тайлбарыг видеоноос үзнэ үү.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ