Яг одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Махбалд холбогдох хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал болж байна. Уг хурал нийтдээ дөрвөн удаа ямар нэгэн шалтгаанаар хойшилсон байдаг. Тухайлбал, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй, шүүгчдэгч талын өмгөөлөгч хэргийн материалтай гүйцэд танилцаагүй гэх зэрэг шалтгаанаар хойшилж байжээ. Харин өнөөдөр дээрх хурал ямар нэгэн үндэслэлээр хойшлуулах боломжгүйгээр эхлэх бололтой.
Хэргийг эргэн сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний орой тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амь насыг нь онц ноцтойгоор хохироосон юм. Шүүгчдэгч Б.Махбалыг Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сард цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа билээ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана