УИХ-ын хаврын чуулганаар Эрдэнэсийн сангийн нууцлалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “Монгол улсын Эрдэнэсинй санд холбогдох асуудлыг холбогдох хууль тогтоомжинд нь өөрчлөлт оруулаад төрийн нууцаас гаргахгүй бол нууцын зэрэглэлтэй, хаалттайгаар цаашдаа хэлэлцэх нь буруу. Нууц байдгийн зорилго нь нууж байгаад, хадгалж хамгаалах зорилготой боловч нууж байгаа хулгайлдаг болсон. Эрдэнэсийн сангийн асуудал дээр өнөөдөр нуугаад байх юм юу ч байхгүй. Цаана нь далимдуулж олон асуудлуудыг нуудаг. Ихэнх нь гэмт хэргийн зөрчилтэй, эрдэнэсийн санг хохироосон байдаг. Монгол улсын эрдэнэсийн сан ер нь байхгүй шахуу болсон байгаа. Үүнийг олон хүн мэдэж байгаа. Нууц гэдэг нэрээр материалыг нь дэлгэж болдоггүй. Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж гуай хүртэл Эрдэнэсийн сангийн захирал бэртэйгээ нийлээд Эрдэнэсийн санг хохироосныг ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогоод гаргаад ирсэн. Хохиролын хэмжээтэй нь хамт. Гэтэл үүнийг улсын нууц, маш нууц гээд материалыг нь дэлгэж болохгүй байна. Шинээр томилсон Улсын ерөнхий прокурор үүнийг анхааралдаа аваарай” гэсэн байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ