Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд 60 настай эрэгтэй толгойн тус газраа сумны шархтай нас барсан хэрэг өнөөдөр /2019.04.26/ гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
Амь хохирогч 1958 онд төрсөн, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай, эрэгтэй Ж гэгч болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс авсан мэдээллээр, түүнийг үхэлд хүргэсэн зэвсэг нь хошууг тайрсан ТОЗ-8 маркийн буу болохыг мөн олж тогтоожээ.
Түүнчлэн талийгаачийн гараас сумны дарь илэрсэн учраас, түүнийг өөрийгөө буудсан байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаа аж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг гэрээслэл үлдээсэн хэмээн мэдээлж байна. Харин бодит мэдээллээр, талийгаач гэрээслэл үлдээгээгүй бөгөөд хүнд өвчний улмаас өвдөж шаналж байгаа талаараа хөтөлдөг байсан тэмдэглэл ажээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ