Хаврын тэмцээнд түрүүлээд ярилцлага өгөхдөө Бөхийн өргөөнд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан их аварга Хакүход Сүмо бөхийн холбооноос донгодох шийтгэл оноосон билээ. Түүнийг холбооны дүрэм зөрчсөн гэж үзсэн бөгөөд Миягино багштай нь цуг шийтгэсэн юм.
Японы сэтгүүлчид энэ талаар их аваргаас тодруулжээ. Сайтама мужид тойргийн барилдаанд оролцож байгаа их аварга Хакүхо “Юм сурах хэрэгтэй гэдгээ ойлголоо. Хичээл хийж, хичээн зүтгэнэ. Шинэ Рэйва үед шинэ Хакүхог харуулах болно. Маш их зүйл бодлоо” гэж хэлсэн байна.
Харин цалингаа хасуулах шийтгэл хүлээсэн Миягино ояката бүх бурууг өөртөө хүлээн авчээ. Гэхдээ Хакүхо дахин ийм зөрчил гаргавал урьд өмнөх бүх гавьяа нь алга болно гэж анхааруулсан байна.
.jpg)
Миягино ояката “Энэ алдаа бол миний буруу. Би сайн зөвлөн зааж, сургаагүйн харгай. Хакүхо ч дахин нэг гэсэн зүйл байхгүй гэдгийг ойлгож байгаа гэж бодож байна. Дахиж ийм зөрчил гаргавал бүх юм байхгүй болно. Урьд өмнөх бүх гавьяа, нэр хүнд, хийсэн бүтээсэн зүйл нь алга болно. Би ч хамтдаа сүйрнэ шүү гэж Хакүход хэлсэн. Асуудал гарсан тэр өдөр би гэртээ телевизээр үзэж суугаад уухайлуулж байгааг нь хараад их гайхсан. Энэ удаад маш хүнд шийтгэл хүлээх байх гэж бодож байлаа. Хакүхогийн башёд барилдах эрхийг хасаад намайг халах байх гэж бодож байсан. Шавиа загнаж, зааж сургаагүй миний буруу. Хакүхо үнэхээр гэмшсэн, сэтгэлээр унасан болохоор дахин ийм хэрэг гарахгүй байх. Хэрэв ямар нэг асуудал гаргавал ояката болох зам чинь ч хаагдана шүү гэж би хэлсэн. Сүмо бөхийн холбооны дүрэм журмыг сахих ёстой. Холбоо байгаа болохоор дэвжээ байна. Дэвжээ байгаа болохоор бөхчүүд байдаг. Хуучны бөхчүүдтэй адилхан бөх бол озэки Такакэйшёо юм даа. Чимээгүй, хамаагүй зүйл ярихгүй. Бөх хүн ийм байх хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ