Шударга, үнэнгийн төлөө тэмцэгч гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ хөлөө гэмтээгээд Солонгос улсыг зорьсон гэх мэдээлэл өчигдөр тархсан юм. Тэгвэл түүнийг хөлөө гэмтээгээгүй харин хүнд хэлбэрийн хордлогонд орж Солонгос улсыг зорьсон гэх мэдээлэлэл байна. Үүнийг зарим иргэд улс төрийн карьер өндөртөй, ард түмнийхээ төлөө тууштай тэмцэж, МАНАН бүлэглэлийг нураахаар зөв ажиллаж байгаа хүнийг санаатай хордуулж, алахыг завджээ гэх мэтээр таамаглаж байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ хордлогын улмаас бие нь чилээрхсэн тул яаралтай эмчилгээ хийлгэхээр Өмнөд Солонгос улсыг зорьсон байна. Төрийн ордон доторхи хүмүүсийн дам яриагаар хордуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа аж.
Дашрамд дуулгахад, саяхан “Сант Марал” төвөөс танилцуулсан судалгаагаар иргэдийн 24.3 хувийн саналаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан байна. Харин гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичигдсэн байгаа юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ