Э.Цэндбаатар Алтан медалийн төлөө өнөөдөр тулалдана

Moderator
2019/04/26

Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 7 дахь өдрөө үргэлжлэн явагдана. 
Өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаанууд явагдсан ба 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовыг 5:0 харьцаагаар ялсанаар Алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм.

Алтан медалийн төлөөх тулаанууд өнөөдөр 14:00 цагаас эхлэх бөгөөд Э.Цэндбаатар Казахстаны З.Сапиуллинтай тулалдана.