Дуучин Rokit Bay “Очир фильм”-“Гэрэлтэй цонх” студийн шинэ бүтээл тун удахгүй дэлгэцнээ айлгах, аймшгийн уран сайхны “Орилоон” киноны дууг дуулжээ. Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан байдаг юм байна. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай юм байна. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан аж. Энэ нь Баяраа гэх нэрнийх нь эхний үе. Мөн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Ингэхэд пуужин Баяраа пуужин хөөрөх шиг аймшигтай кинонд хэрхэн орилж доргиогоод өгсөн юм бол ? Кино театрт үзвэл “зүгээр л пуужиндаад өгнө” хэмээн тэр хэлсэн байна. Удахгүй кино театруудаар юун инээдэм, уянгын халил, уйлаан майлаан цаашаа. Нэг хэсэгтээ л “Орилоон” байх бололтой.

Дашрамд дурдахад Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгыг илэрхийлнэ. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг юм.


Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана