Энэ хаврын анхны, томоохон арга хэмжээ болох “Дэвших Боломж”-г та бүхэнд танилцуулж байна.“Progressive Youth Academy” нь хөгжихийг хүссэн хүн бүрт зориулж тус арга хэмжээг зохион байгуулж буй гэдгээ онцоллоо. Уг арга хэмжээ нь 04-р сарын 27-ны өдөр “Corporate Hotel Convention centre”-т болох бөгөөд аль хэдийн таксаа худалдаалаад эхэлсэн гэнэ шүү. Үйл ажиллагааны нэгэн онцлох хэсэг бол яах аргагүй илтгэгчид болон, панелистууд байгаа бөгөөд энэ цагийн салбар, салбартаа амжилтаараа манлайлан яваа залуус өөрийн туршлага, боломж, амжилтаасаа хуваалцах гэж байна.
“Боломж таны гарт” уриан доор зохион багйуулагдаж буй арга хэмжээний илтгэлийн сэдвүүдийг харахад залуустаа боломж өгөх, тэдэнд оюунаа цэнэглэхэд нь тусалж байгаа гэдэг нь тодхон харагдаж байна.
Сэдэв: Чадварлаг ажилтан гэж хэнийг хэлэх вэ?
Сэдэв: Ховдоос Харвардруу

Хэлэлцүүлгийн сэдэв: "Гарааны бизнес үүсгэн байгуулагчдын хандлага, ур чадвар"
Бас нэгэн онцлог нь уг үйл ажиллагаа маань үүднээсээ авахуулаад л “Тогтвортой хөгжлийн 17 зорилт-г танилцуулсан байдлаар тохижилттой байх бөгөөд таны мэдлэгийн санд улам ихийг нэмэх юм байна. Залуусруу чигэлсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бизнесийн үзэсгэлэн гаргах бөгөөд эдгээрүүд нь тус үйл ажиллагааны олон, олон гэнэтийн бэлгийн нэгээхэн хэсэг юм.
Оюунаа цэнэглэхийг хүссэн хүн бүрийг “ДЭВШИХ БОЛОМЖ” арга хэмжээнд урьж байна.
Хамтран зохион байгуулагч: “Дэлхийн зөн Монгол” ОУБ, Монголын Скаутын Холбоо Үйл ажиллагааны цахим холбоос: https://www.facebook.com/events/329440911049467/
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана