Ноён Бондгор ээлжит сайн үйлсийн аянаа “Цэвэр агаар” төслөөр үргэлжлүүлж байна

Moderator
2019/04/24

Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор олон сайхан сайн үйлсээрээ иргэдийнхээ талархлыг хүлээсээр өнөөдрийг хүрсэн гэдгийг манай зарим уншигчид андахгүй биз ээ. Тухайлбал Ганга нуурын ширгэх аюулд хүрэхэд Өвөр монголчуудаас 35000 мод авчирж, залуусыг уриалан Ганга нуурын орчимд тарьж байсныг одоо ч нутгийн түмэн бахархалтайгаар ярьдаг. Цаашлаад зудад нэрвэгдсэн аймаг, сумуудад зориулж нэмнээ аян өрнүүлсэн, өрх толгойлж, амьдралын хүнд хэцүү байдалтай байгаа эхчүүдэд гэр орон бэлэглэх гээд түүний хийж, бүтээсэн ажил үйлсийг энд дурдвал цаг болоод үзэг, цаас их гарздах биз ээ.

Тэгвэл тэр  энэ удаа “Magic air Mongolia” компанитай хамтран “Цэвэр агаар төсөл” ээлжит сайн үйлсийн аянаа өрнүүлж эхэлжээ. Учир нь өнөөдөр хүүхдүүдийн сурч, амьдарч байгаа бүр цаашлаад эрүүл мэндийн байгууллагууд нь хүртэл агаарын тоосонцор, бохирдолтой болсон энэ цаг үед энэхүү сайн үйлсийн аян нь үнэхээр нүдээ олсон явдал болж байна.

Төр түшилцээд явж байгаа зарим нэг УИХ-ын гишүүд, төлөөллүүд нь хийж чадахгүй, харж чадахгүй хоосон улс төржиж орхигдуулж байгаа ажлыг санаа нийлсэн залуучуудтайгаа хамтран Ноён Бондгор ийн эхлүүлж байгаад олон нийтийн талархлыг ихэд хүлээж байгаа аж. 

Энэ сайн аяны үйлс нь юун түрүүнд агаарын бохирдол ихтэй, тоосонцортой дүүргийн эмнэлгүүдэд тоос тоосонцроос болон агаарын бусад бохирдлоос хамгаалах ухаалаг тор суурилуулж, хүүхэд багачууддаа цэвэр агаар бэлэглэх юм. Тэд ажлаа эхлүүлэхдээ Сонгино хайрхан дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн даргатай уулзаж, эмнэлэгийн байдалтай танилцаж мэдээлэл авчээ. Мэдээллээс үзэхэд тус эмнэлэг нь гэр хороолол ихтэй, тоос тоосонцор, агаарын бохирдол ихтэй бүсэд байдаг аж. Энэ дүүрэгт дүүрэгт 330.000 иргэн харьяалагддаг бөгөөд 110.000 нь хүүхдүүд. Байдаг гэхэ судалгаа байдаг ажээ. Тэгэхлээр энэ эмнэлэг нь 110.000 хүүхдэд үйлчилдэг гэсэн үг юм.

Одоогоор дуучин Ноён Бондгор, “Magic air Mongolia”-ын хамт олон Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгээс эхэлж, 168 цонхонд Pm 2.5, Pm10 утаа, тоос тоосонцрын эсрэг ухаалаг торыг тавьж, олон эх үрсийг цэвэр агаараар амьсгалах эхлэлийг тавин ажиллаж байна.

Энэ мэт Ноён Бондгор сэтгэл байвал заавал улс төрийн эрх мэдэлд шунах бус Монголоо гэсэн сэтгэлээр хэн ч улс орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж болдгийг өөрийн үйлсээрээ тод харуулж байна.