ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг монголчууд алдарт уртын дууч Норовбанзадын охин гэдгээр нь сайн мэддэг болов уу. Түүнийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлоын байнгын хорооны хуралдаанаар Элчин сайд эгүүлэн татах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Уг танилцуулгад холбогдох хуульд заасны дагуу улс төрийн аливаа нам, эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх, улс төрийн намын гишүүн байхыг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хориглосныг зөрчиж, АН-ын дэд даргаар сонгогдсон. Тиймээс Ерөнхийлөгч Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг гаргасан” гэлээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ