Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо жүдо бөхийн 24 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас Ази, Номхон далайн бүс нутгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний эхний 2 өдрийн байдлаар Монголын жүдочид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, гаргасан амжилтаараа 39 орны тамирчдыг тэргүүлж байна.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд 2016 оны Азийн аваргын хүрэл медальт, 2018 оны Их дуулгын аварга Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө цэвэр ялж, аваргын алтан медалийн эзэн боллоо. Өдгөө 21 настай тэрбээр өнгөрсөн оны дэлхийн аварга, БНСУ-ын тамирчин Ан Чан Римийг ялж, өөрийн амжилтын намтараа баяжуулсан юм. Ингээд түүний аваргын алтан медаль хүртэж буй торгон агшиний бичлэгийг хүргэж байна.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана