Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан UB constraction компанийн газар эзэмших эрхийг өнөөдөр цуцалж байгаагаа хотын дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Тэрбээр:
Анх 2006 онд усан оргилуур бүхий газар доогуурх байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулалтаар тус компани газар эзэмшигч болсон гэдэг ч төсөл сонгон шалгаруулсан материал байдаггүй. Ингээд 10 жилийн хугацаанд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Дараа нь автомашины зогсоол байгуулж, орлогынхоо 30%-ийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ хэмээн 2016 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй. Та бүхний харж байгаачлан одоо ч машин зогсож байна.
2017 онд энэ 2.5 га талбайг 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс энэ талбай дээр нийтийн боловсон бие засах газар байгуулъя гэхээр талбай гаргаж өгдөггүй. Тиймээс бид өнөөдөр энэ газрын эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргаж байна.
Хуулийн дагуу бол тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болбол цуцлах ёстой. Мөн газрын эрхийг цуцлахын өмнө сонсох үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ дагуу бид сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, компанид мэдэгдлийг өгсөн тул хууль, журмын дагуу цуцалж байгаа. Цаашид энэ талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур байгуулж, иргэдийн амарч суудаг талбай болгоно.
Энэ мэт олгосон олон газар Улаанбаатар хотод байгаа. Бид ААН-ийг хохироохгүй байх үүднээс хамтран ажиллах санал тавьсан боловч үл хүндэтгэсэн хандлага байна. Тиймээс газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа болон ашиглахгүй орхисон газруудыг шалгаж байгаагэлээ.
|
|
|
|
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана