Дэлхийн 86 орноор аялсан Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Монгол аялал жуулчлалын салбарт бодит хувь нэмэр оруулсан түүний биеийн байдал сүүлийн үед таагүй байгаа ажээ. Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд коридорт байрлах орон дээрээс сошиал хуудсаараа дамжуулан ийн гомдлоо илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Уушиг бөглөрөөд, амьсгалах аргагүй сүүлийн гурван үдшийг арай гэж давав. Тарчилж амьдрах хүнд санагдаж байна шүү. Сүүлийн 6 сарын хугацаанд 4 дахь удаагаа түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн нь энэ. Ор байхгүй гээд коридорт эвхдэг орон дээр хэвтэж байна.
Улс орноо ингэж муу авч яваа ах эгч нарын үеийн хэсэг хүнд үнэхээр гомдож явна.
Сүүлийн 3 ерөнхийлэгчид гадаадууд шиг өөдгүй хүмүүс байлаа.
Алс хол Африкийг туулаад, ядарч бэдэрч явахдаа тусламж дэмжлэг хүсэхэд Энхбаяр ерөнхийлөгч хуруугаа ч хөдөлгөөгүй.
Монголдоо ирээд сурч мэдсэн зүйлээ төслүүд болгож улсдаа зориулмаар байна гэхэд, тусална аа гэж хошигруулаад алга болсон Элбэгдорж ерөнхийлөгчийг сайнаар дуурсахгүй.
Найман зуун жилийн түүхт Монгол Үндэстний төдийгүй олон мянган жилийн Нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол бөгөөд хүнд замыг туулж, Тусгаар улсынхаа далбааг мандуулаад, Монгол хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэдлэг боловсрол, ур ухааныг Дэлхийд тунхаглаж, Африк тивийг нээж, Олон улс судлалын анхны Монгол судруудыг бүтээж, 22 000 номыг ард түмэндээ түгээн оюуны хөрөнгө оруулт хийж, олон зуун уулзалт зохиож, Төрийн болон төрийн бус арваад байгууллагын дээд амжилтад хүрч шагнууллаа.
Юм хийж буй дүүгээ дэмждэггүй, боловсролыг дээдэлдэггүй Х. Баттулга ерөнхийлөгч мянган жилд үлдэх Монгол Бадарчин төслийг "Алтан гадас" одонгоор л үнэлж, Үндэстний хэмжээний гавьяа байгуулсан ажлын улмаас өвчтэй болсон би эрүүл мэндээ Төрөөс тусгайлан хамгаалуулах боломжгүй боллоо.
Нийгмийн ажил болон соён гэгээрүүлэх ажлын ач тусыг мэддэггүй наймаачид Төрийн тамга атгаснаас болж олон жил хийсэн ажлаа бодитоор үнэлүүлж чадаагүй болохоор өнөөдөр амбулаторт оочирлож, эм тарианы мөнгөө чуучаа олж, коридорт амьд үлдэхийн тулд ганцаараа хүнд өвчинтэйгээ тэмцэж байна.
Эрүүл мэндийн сайд нь ухаантай, мэргэжлийн Монгол эгч байсан бол! Ийм чухал ажил гүйцэтгээд, хүнд ажлын улмаас өвдсөн Монгол дүүгээ анхааралдаа авах байсан бизээ...
Үнэхээр гомдмоор шүү.
5 сарын 25 хүртэл энэ хорвоод байгаад Амай "Амьдрал бол Аялал" VI боть номоо хүмүүст хүргэчих юм сан...” хэмээжээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ