СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж цамцаар нь шээс арчуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдаж анх нийтэлсэн СӨХ-ны ажилтан олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөн.Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хайрхан” хорооллын СӨХ-ны ажилтан грашийн хана руу шээсэн бага насны хүүхдийг загнаж, хичээлийн цагаан цамцаар нь шээсийг нь арчуулсан тухайгаа өөрийн цахим хуудсандаа, "Эхлээд дургүй хүрээд шээсийг ньарчууллаа. Дараа нь өрөвдөөд жаахан юм даа. Гэхдээ хүүхдүүддээ ухаан суулгая л даа эцэг эхчүүдээ" хэмээн шээсийг арчуулж байгаа зурагтай нь хамт нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Тэгвэл, хүүхдэд хүнлэг бус хандсан СӨХ-ны ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ