С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөхөд АН-аас С.Эрдэнэ ганцаараа ирлээ

Moderator
2019/04/20

Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.  Тэрбээр сэрүүн тунгалаг байсан бол 57 нас хүрэх байжээ. Ид хийж бүтээдэг, мэдлэг, туршлага нь жагссан сайхан нас. Магадгүй С.Зориг агсан сэрүүн тунгалаг байгаад улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө үнэн үгээ хэлж байсан бол бид “Монгол хүний саруул ухаан”-аар ирээдүй өөд урагшлах байсан биз ээ. Энэ цаг үед түүний хэргийг үнэн мөнийг олох гээд улс төр, хууль байгууллагынхан үзсээр буй. Ирэх долоо хоногт С.Зориг агсаны хэргийг судлан шинжлэх түр хороо байгуулагдах юм. Өнөөдөр түүний хөшөөнд УИХ гишүүдээс Лу.Болд, Ж.Батзандан нар ирж цэцэг өргөлөө. Араас нь АН-ын дарга С.Эрдэнэ ганцаараа ирж цэцэг өргөлөө.