Хувьцааны арилжаа сонирхдог, анхан шатнаас дээгүүр мэдээлэлтэй иргэдэд зориулсан "Event driven trading" буюу "Үйл явдалд суурилсан арилжаа"-г хэрхэн хийх талаар дунд шатны сургалт маргааш/2019 оны дөрөвдүгээр сарын 20/ болох гэж байна.
Энэ арга нь богино хугацаанд мөнгөө өсгөх боломжийг олгодог бол эсрэгээр энэ аргыг буруу хэрэглэвэл эрсдэл ихтэй байдаг. Сайн эзэмшиж чадваас та мөнгөө богино хугацаанд ахиухан хувиар өсгөж чадна. Тиймээс манай улсад одоо л дөнгөж хөгжиж байгаа энэ төрлийн арилжааг хэрхэн амжилттай явуулах талаар Монголын Хөрөнгийн Зах Зээл Судалгаа Хөгжлийн нийгэмлэгийн мэргэжлийн трэйдэрүүд системчлэн заахад бэлэн болжээ.
Өөрийнхөө мэдлэг, ур чадварыг энэ чиглэлд хөгжүүлж, өөрийнхөө мөнгийг богино хугацаанд өсгөхийг хүссэн хэн бүхэнд сургалт нээлттэй.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:
Хөрөнгийн зах зээлд тогтмол арилжаа, хөрөнгө оруулалт хийдэг мэргэжилтэн танд өөрийн арилжааны туршлагыг статистик тоо баримтад үндэслэн хуваалцах болно.
Хөрөнгийн зах зээлд сүүлийн 2 жилийн хугацаанд болсон бодит үйл явдалд хийсэн анализуудыг тантай хуваалцах болно.
Бидний танд танилцуулах event-driven арилжааны аргуудыг бодит амьдралд шууд ашиглах боломжтой.
Хөрөнгийн зах зээлд сүүлийн 10 жил арилжаа, хөрөнгө оруулалт хийж буй трэйдэрүүд танд өөрт тохиолдсон бодит үйл явдлуудаасаа ярилцаж амжилт, алдааныхаа туршлагыг хуваалцана.
ХААНА, ХЭЗЭЭ, ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Жи-Мобайл ХХК-н төв салбар, 3 давхарт 303 тоот (баруун хаалгаар ороорой)
2019 оны 04-р сарын 20-нд 11:00-15:00
Бүртгүүлэх линк:
Дэлгэрэнгүй мэдээлэл: 9904-1232; 9980-9467
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ