Манай Улсад нийтийн цахим сүлжээний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдон интернет орчинд “диплом гаргаж өгнө” гэж зар байрлуулах, 9911, 8811-тэй дугаар авна гэх зарын дагуу тухайн зар байрлуулсан хүнтэй утсаар ярих, дурын дугаарыг сонгон залгаж “Солонгос Улсаас карго ирсэн” гэх зэргээр ярьж бусдын данс ашиглан 54 удаагийн үйлдэлээр нийт 36,741,550 төрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэж, шалгагдаж байна.
Хохирогч нар утсаар ярьсан хүний үгэнд итгэн, тухайн хүнтэй биечлэн уулзахгүйгээр зөвхөн утсаар ярьсан үгэнд итгэн мөнгөө шилжүүлсэн тохиолдол их байгаа нь тогтоогдоод байна. Гэмт этгээд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа үл таних хүнээс дансаар чинь яаралтай мөнгө авах хэрэгтэй байна, аав, ээжийн эм, тарианы мөнгийг яаралтай шилжүүлэн авах хэрэгтэй байна гэж хуурч бусдын данс ашиглан мөнгө шилжүүлэн авч байсан.
Мөн “ногоон паспорт гаргаж өгнө”, “Хөдөлмөрийн яаманд ажилдаг ажилтан гэрээгээр гаргана, виз гаргаж өгнө”, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажилдаг тендер авч өгнө” гэх зэргээр ярьж урьдчилгаа мөнгө, тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй гэх зэргээр ярьж материал болон мөнгийг бэлнээр болон бусдын данс ашиглан авч залилсан хэрэг гарсан.
Хохирогч нар тухайн төрийн байгууллага дээр очин санал болгосон ажил үйлчилгээ нь бодитой эсэхийг лавлаж, шалгахгүйгээр хувь хүний үгэнд итгэн мөнгөө өгсөн байна.
Таны фэйсбүүк, имэйл хаягаар таны ойр дотны хүний хаягаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагтай гэх мэтээр янз бүрийн шалтгаан бичиж мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээдлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож биечлэн уулзах, утсаар ярих зэргээр холбогдож мэдээллийг баталгаажуулах шаардлагатай.
Иргэдэд сэрэмжлүүлэхэд гэмт этгээдийн санал болгосон ажил, үйлчилгээ нь бодитой эсэхийг холбогдох байгууллага дээр нь хариуцсан албан тушаалтантай уулзан үнэн бодит мэдээллийг авч байх шаардлагатай. Мөн таны руу аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтаны нэр барьж санал тавьсан төдийд мөнгө шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
|
Эх сурвалж: ЦЕГ- УСХ |
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана