УИХ гишүүн Ж.Батзандан хамгаалалт аваад 20-иод хонож байгаа юм. Энэ талаар олон нийт Б.Хурцын заналхийлэлтэй холбоотой хэмээн ойлгож байсан юм. Тэгвэл дөнгөж саяхан Ж.Батзандан энэ талаараа тайлбар хийлээ. Тэрээр хэлэхдээ: Би Б.Хурцтай ерөөсөө муудаагүй. Харин Б.Хурц 1 жил 6 сарын өмнө оронд чинь нухна аа гэж хэлснийг та бүхэн мартаагүй байгаа байх. Тэр үед тагнуулын байгууллагаас нэг хамгаалагч гаргаж өгөөд гурван сарын дараа татан буулгасан. Харин сая Эрдэнэтийн 49%-ийн асуудал дээр, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгасан асуудал дээр нэлээд асуудал үүссэн гээд Тагнуулын байгууллагаас болгоомжлуулсан. Манан дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал цуглаан дээр олон хүмүүс заналхийлж байгаа мэдээлэл Тагнуулын байгууллага дээр очсон. Тиймээс иргэд олон түмний хүсэлтээр Тагнуулаас надад нэг хамгаалагч гаргаж өгөөд 2 долоо хоног болж байна. Түүнээс биш би өөрөө хүсэлт гаргаагүй. Ирэх долоо хоногт УИХ дээр түр хороо байгуулагдана. Түр хороог байгуулуулахгүй байх сонирхолтой олон хүмүүс байгаа. Бид Манан дэглэмийн эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хэрвээ та бүхэн Ж.Батзанданд хамгаалагч хэрэггүй гэж үзээд Тагнуулын газарт хүсэлтээ гаргавал хамгаалалтыг татан буулгаж болно. Хэрвээ би айдаг байсан бол С.Зориг агсны хэргийг мөрдөн шалгасан прокурорууд эрүүдэн шүүн ажиллагаа явуулсныг ил болгохгүй байлаа. Хэрвээ би айдаг байсан Манан дэглэмийн эсрэг тэмцлийг зохион байгуулахгүй байх байсан” хэмээлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ