Мэргэжлийн сүмо бөхийн ёкозуна цолтой Хакүхо Даваажаргал зодог тайлсны дараа дэвжээндээ үлдэхийн тулд Япон улсын харьяат иргэн болох ажлыг эхлүүлснээ Лхагва гарагт Токиод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
“Одоо шийдвэр гарахыг хүлээх л үлдсэн” гэж Хакүхо энэ үеэр ярьсан байна.
Уг нь тэрбээр иргэний харьяалалаа солилгүйгээр сүмогийн спортод гаргасан онцгой амжилтаараа дэвжээ эзэмшиж үлдэх хүсэлт гаргасан ч Японы сүмогийн холбоо заавал өөрийн улсын иргэний харьяалалтай болох нөхцөл тавьсан гэнэ.
“Сүмо бол Японы соёл. Сүмо бөхчүүд энэ соёлыг өвлөгчид юм. Тиймээс бөхчүүдийг дасгалжуулах дэвжээний эзэн гадаадын иргэн байх нь зохимжгүй” гэж Сүмогийн Холбооны албан хаагч тайлбарлажээ.
Сүүлийн жилүүдэд сүмогийн ертөнцөд гадаад бөхчүүд, ялангуяа монголчууд давамгайлах болсон тул зөвхөн амжилтаар нь үнэлж дэвжээний эзэн болговол гадаадын харьяат эздийн тоо хэт нэмэгдэнэ гэж Сүмогийн Холбоо болгоомжлох болсон гэнэ.
Одоогоор зодог тайлсныхаа дараа өөрийн нэртэй дэвжээ шинээр үүсгэсэн гуравхан тохиолдол байгаа нь Тайхо, Китаноуми, Таканохана нар юм байна.
Ийм онцгой эрх эдлэхэд ямар шаардлага тавигддаг нь тодорхой биш ч доод тал нь 20 удаа эзэн хааны цомыг өргөсөн байх нэг нөхцөл байдаг ажээ.
34 насандаа 42 цом хүртээд байгаа Хакүхогийн хувьд энэ бол хялбар хангах нөхцөл юм. Тиймээс тэр өөрийн нэртэй дэвжээ байгуулах бүрэн боломжтой.
Сүүлд бэртэл авсны дараа Хакүхо зодог тайлсныхаа дараа юу хийх талаар нухацтай бодож эхэлсэн гэлцэж байна. Мөн түүний аав Ж.Мөнхбат нас барахаасаа өмнө хүүдээ иргэний харьяалалд баригдалгүйгээр өөрийн хүссэн зам мөрийг хөөхийг зөвлөсөн гэх мэдээлэл байгаа юм.
Эх сурвалж: Asahi
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана