Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд ууланд өчигдөр /2019.04.18/ ой хээрийн түймэр гарсан талаар мэдээлсэн билээ. Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт /НОБГ/ 15.15 цагт ирж гал түймэр унтраах 14, 17, 18, 30, 65 ангийн 50 гаруй алба хаагчид түймрийг 16:43 цагт цурманд оруулсан юм. Алба хаагчид түймрийг бүрэн унтраахаар одоо ч ажиллаж байна. Түймэрт нийт тав орчим га талбай шатсан бөгөөд хохирлын хэмжээг хараахан тогтоож амжаагүй байгаа ажээ.
Гал алдсан байж болзошгүй хоёр хүнийг өчигдөр цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ. Тэд “Өөрсдийгөө гал тавиагүй. Ууланд аялж явсан хүмүүс” гэх тайлбар өгсөн байна. Тэдний гал тавьсан эсэхийг цагдаагийн байгууллага эцэслэн тогтоох юм.
Үүнээс гадна Нийслэлийн ногоон бүсэд автомашинтай болон явган аялж зугаалахыг энэ сарын 15-ны өдрөөс зургадугаар сарын 15 хүртэл хориглосон хотын даргын захирамж өчигдөр /2019.04.18/ гарсан. Захирамжид дурдсанаар “Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож иргэдийн явган болон тээврийн хэрэгслээр ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа амралт аяллын жуулчлалын газруудтай хамтран иргэдийг ногоон бүсэд нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан” юм.
Өчигдөр гарсан түймэр нь 2019 он гарснаас хойш нийслэлийн ногоон бүсэд гарсан гурав дахь түймэр юм. Мөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр мухар сүсэгт автсан хоёр эмэгтэй Богд хан уулын Хүрэл тогоотын аманд арц уугиулж байгаад гал алдсан байдаг. Улмаар хэргийн газраас зугтах гэж байхад нь тэднийг байгаль хамгаалагч зогсоож, 50 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа ажээ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана