УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Эрдэнэт үйлдвэр, Стандарт банкны өр”-тэй холбоотой асуудлаар ноцтой мэдээлэл хийлээ.
Тэрээр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа юм. Улмаар Ардчилсан намын хуралдааны шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Стандарт банканд 40 сая ам.долларыг төлөхтэй холбоотой асуудлуудыг судлах шаардлага үүссэн гэсэн юм.
Энэ тухайгаа тэрээр хэлэхдээ, “Эрдэнэт үйлдвэр дээр Оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемээр ашигласан байж магадгүй. Учир нь Оросууд бизнес хийхдээ схем зурдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй.
40 сая ам.долларын зээлийг төлөхөд “Ocean Partners” гэх компани оролцсон. Энэхүү компани 1998 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. Нийт 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг Эрдэнэтээс авч борлуулжээ. Мөн Жастын Г.Батхүүг Стандарт банкнаас зээл авахад хамтран оролцсон. Зээлийг төлөхөд ч хамтран оролцлоо. Тэгэхээр тус компани 40 сая ам.долларын зээлийг өгч Стандарт банкийг нэр төдий ашигласан байж болзошгүй гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл Стандарт банкийг нэр төдий ашиглаад Ш.Батхүүд зээл өгсөн. “Жаст”-ын Г.Батхүү, “Ocean Partners” хоёр бизнес хийхдээ Эрдэнэт үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж магадгүй” гэсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ