Хаврын хуурайшилт ихтэй энэ цаг үед гал түймэр гарах эрсдэл өндөр байна. Хот, хөдөөгүй түймрийн аюул дэгдэж, иргэдийг болгоомжтой байхыг зохих албанынхан анхааруулсаар байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд хэд хэдэн түймэр гарч, багагүй хэмжээний гарз хохирол дагуулсан. Годойн ам, Шадивланд гарсан түймрийн улмаас 20 гаруй айлын байшин шатаж, байгаль орчинд ч ихээхэн гарз хохирол үүссэн. Харин түймрийн энэ голомтод нийслэлийн шинэхэн дарга сельфидэж, албан тушаалаа хүрээллийнхэндээ "тунхаглажээ". Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн ажлаа саяхан авсан Д.Мөнхжаргал дүрэлзэн шатаж буй байшингийн өмнө өөрийн зургаа авч, шинэхэн албан тушаалаа гайхуулжээ. Түүнд бусдын зовлонд унах, эд хөрөнгө шатах чухал биш албан тушаалаа зарлаж, бусдад амбийцлах нь илүү чухал бололтой.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ