Монгол түмний уй гуниг, улс төрийн халуурал дунд сэтгэл уяраан хангинах Сараагийн гэгэлгэн хүчирхэг хоолой, гэрэл гэгээ бадраасан төрсөн өдрийн тоглолт айсуй. Тэрбээр төрсөн өдрийн тоглолтоо сонсогч фэнүүдтэйгээ тэмдэглэдэг. Энэ жилийн тоглолтоо “Морин хуур-2017” уралдааны дэд байрын шагналт “Амьдрал” дуугаараа нэрлэсэн ч учиртай. “Цэцэг, навч, эрвээхий дуулдаг наснаасаа өнгөрч амьдралын ухааныг дуулах үе минь ирлээ” энэ бол поп хатагтайн сэтгэлийн үг. Мөн энэхүү тоглолтоо хорь гаруйхан насандаа Монголд бэр болж ирээд тавь гаруй жил насан эцэслэтлээ амьдарсан ээждээ зориулжээ. Тиймээс ээжийн тухай сайхан дуунууд Сараагийн зүрх сэтгэлээс энэ л үдэш эгшиглэх юм. Уярал, ухаарал өгүүлсэн мөнхийн хит дуунууд түүнийх. Гучин жил гэдэг хүний амьдралын хоёр том мөчлөгийг эзлэх их хугацаа юм байна.
Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн тоглолт “Корпорэйт конвешн центр”-т 2019 оны 4 дүгээр сарын 20-ны 17:00 цагт болно.
Тоглолтод түүний өөрийн “RENDOM” амьд хөгжмийн хамтлаг Монгол Улсын Морин хуурын чуулга, МУГЖ Харанга хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА поп дива дуучин С.Сэрчмаа,ая зохиогч дуучин Чойжоо нар оролцоно.
Хэв загварт баригдалгүй, үргэлж шинэлэг байдаг “Сараагийн” гэх тодотголтой тоглолтууд “шуураад өнгөрөх” мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой билээ. Дашрамд дуулгахад энэхүү тоглолтоо хорь гаруйхан насандаа Монголд бэр болж ирээд тавь гаруй жил насан эцэслэтлээ амьдарсан ээждээ зориулсан байна. Тиймээс ээжийн тухай сайхан дуунууд Сараагийн зүрх сэтгэлээс энэ л үдэш эгшиглэх юм. Уярал, ухаарал өгүүлсэн мөнхийн хит дуунууд түүнийх. Гучин жил гэдэг хүний амьдралын хоёр том мөчлөгийг эзлэх их хугацаа юм байна.
Тасалбарыг https://www.ticket.mn/event/date/1886/ худалдаалж байна.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана