Маргааш буюу энэ сарын 18-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Төрийн бус байгууллагуудын тавьж буй шаардлага нь дараах агуулгаас бүрджээ.
“Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа хэлэхдээ "Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлж, яаралтай батлахаар улайран зүтгэж эхэллээ.
Бид одоо хүчин төгөлдөр байгаа Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг долоон жил хэрэгжүүлээгүй гэж Засгийн газар, БОАЖЯ-ыг МАН эвслийн гишүүн “Хөвсгөл дайлайн эзэд” ТББ нь Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татуулж, шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг.
Уг нэхэмжлэлээр үүсгэгдсэн хэргийг Захиргааны шүүх 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хянан үзээд бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Тэгсэн байхад Засгийн газар, БОАЖЯ шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба энэ сарын 18-ны өдрийн 08:30 цагт шүүх хурал нь болно.
УИХ нь шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж уг хэрэг, маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна.
Одоогийн хуулиа биелүүлээгүй байж, ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувиар бууруулах гэж буй явдлыг эсэргүүцэж байна.
Дахиад 50-60 хувь бууруулна гэвэл Монгол орны усны нөөцөд маш их хэмжээний аймшигтай эрсдэл үүсэх хуулийн зохицуулалт хийгдэж болохгүй. Нийтийн эрх ашгийн төлөө энэ хуулийг татаж аваад одоо байгаа хуулиа хэрэгжүүл.
Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар жилд 9 тэрбум төгрөгийг ус бохирдуулсан төлбөрөөс нэхэх ёстой. Хэрвээ хуулиа долоо жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бол ойролцоогоор 63 тэрбум төгрөг улсын төсөвт орсон байх ёстой. Гэтэл 50-60 хувь буурчихвал 4 тэрбум төгрөгийг ус бохирдуулсны төлбөр гэж нэхэх болно.
УИХ дахь томчууд бохирдуулсан усныхаа төлбөрийг төлөх сонирхолгүй байж малчид, тариаланчдаар төлүүлэх гэж байсан шүү дээ.
Бүрэн эрх нь дуусаж байгаа энэ их хурал Байгальд ээлтэй хууль нэгийг ч санаачилж батлаагүй байж хамгийн халтай уг хуулийг батлачихвал сонгогч, иргэд бид хэзээ ч уучлахгүй гэдгийг хатуу хэлж байна.
Мөн манай улс бүх голын усны бохирдлыг судалж чаддаггүй. Усны бохирдлыг бүхэлд нь хянах тогтолцоог бий болгох шаардлагатай" гэв.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ