Н.Учрал: Багш нарыг шоовдорлосоор эцсийг нь үзэх гэвэл үгүй шүү гэж хэлье

Moderator
2019/04/13

Монголын боловсролын салбарын тулгын гурван чулууны суурь нь болсон сурган хүмүүжүүлэгч багш нар мэдлэг боловсрол, ур чадвар, ёсзүй гээд бүгдийг цогцлоосон байхыг нийгэм өөрөө байнга шаарддаг. Тиймээс багш нарын хөгжил дэвшлийн төлөө Монголын төр илүү ахицтай ажиллах ёстой гэж “Монголын залуу багш нарын холбоо”-ны зүгээс шаардсаар өдийн хүрсэн юм.Тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Н.Учрал ажилладаг бөгөөд тиймдээ ч төрийн түшээдээс багш нарын өмнөөс хамгийн хүчтэй дуу хоолойгоо хүргэдэг хүн Н.Учрал яалт ч үгүй мөн. Учир нь багш нарын залуу халааг өндөр түвшинд бэлтгэхийн тулд эхлээд тэдний нийгмийн асуудалд үүсч байгаа бэрхшээлд төр засаг илүү анхаарах ёстой гэж үзэж буй. Тэр  “1000 багшийн учрал” нэртэй уулзалтыг нийслэлийн бүх салбар зөвлөлийг хамруулан хоёр дахь удаагаа хийхийн зэрэгцээ бас бус ажлуудыг идэвхитэй зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл Н.Учрал багш нарын хүчтэй дуу хоолой болдог бөгөөд багш нар ч түүнд ихэд ам сайтай байдаг юм билээ. Тэрээр саяхан болсон багш нарын их хурал дээр Н.Учрал багш нарын өмнө тусгайлан лекц уншиж, тэдний өмнө тулгамдаж асуудал болон шийдлүүдийг ярьлаа. Уг лекцийнхээ дараа өөрийн сошиал хуудаснаа  “Багш нараа ийм хэмжээнд аваачиж ядууруулсан төр засгийн буруу, Төрийн бодлого тогтворгүй, залгамж холбоогүй, алсын хараагүй явсны хар гай энэ юм. Энэ салбарыг шоовдорлосоор эцсийг нь үзэх гэвэл үгүй шүү гэж хэлье” хэмээжээ.