“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлсөн 40 сая америк долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлсэн цагт энэ хэрэг эцэслэгдэнэ гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр “Миний хувьд Жаст группийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн хөрөнгөтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулах нь зүйтэй. ЗГХЭГ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгүүд нь ямар зарчмаар хэн рүү шилжсэн бэ гэдэг ээдрээтэй асуудал болж байна. Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэрэгт оролцож, хөрөнгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Үүнийг прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд анхаарах ёстой. Богино хугацаанд буюу хаврын чуулган дуусахаас өмнө асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Дуулиан тараад яваад байдаг асуудлыг үнэн зөвөөр нь мухарлаасай гэж бодож байна. Стандарт банкны хэрэг ч мөн адил “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүнээс буцааж авсан цагт мухарлагдана” гэсэн юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ