Монголын үндэсний бөхчүүдээс шинжлэх ухааны доктор цолтон төрлөө. Энэ эрхэм бол дархан аварга Х.Баянмөнх бөгөөд тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” зэрэг хамгаалжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, Зөвлөлт холбоот улсын Гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай монгол бөх, Төрийн наадамд 10 удаа түрүүлсэн анхны бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх өнгөрөгч хоёрдугаар сард 76 нас хүрсэн. Тэрбээр 1994 онд Монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалж байсан юм. Тэгвэл энэ жил шинжлэх ухааны доктор боллоо.
Х.Баянмөнх аварга монгол бөхөөс гадна самбо, чөлөөт бөхөөр дэлхийн дэвжээнд түрүүлж, 1972 онд Германы Мюнхэнд болсон зуны Олимпийн XX наадмаас мөнгөн медаль хүртсэн. Энэ медаль Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Олимпийн наадмаас авсан тав дахь медаль болсон бөгөөд өмнөх наадмаас анхны медальтнууд тодорч байсан юм.
Х.Баянмөнх аварга “Монгол бөхийн барилдааны ов мэхийн чуулган судар” хэмээх гурван боть номыг хэвлүүлсэн бөгөөд номондоо монгол бөхийн мэх тус бүрийг тайлбарлан бичиж, мэхийг гүйцэтгэх дараалсан зургаар олонд хүргэсэн. Тэрбээр бичсэн сэдвээ гүнзгийрүүлэн судалж, “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” хэмээх сэдвээр “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” зэргийг хэдхэн хоногийн өмнө хамгааллаа.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ