Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян прокурор Е.Сагсайгийн шүүгдэгчийнхээ эхнэртэй айлд хонож байгаа гэх хагас нүцгэн бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр хүртэл “Прокурор Е.Сагсай олон хүний хувь заяагаар тоглосон. Намайг хүртэл сагсайдаж ялласан” хэмээн ярьсан байдаг бол нөгөө талд прокурор Е.Сагсай нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нарын эсрэг Эрүүгийн хуулийн 13.11 буюу хувь хүний нууцыг задруулсан гэх үндэслэлээр цагдаад гомдол гаргажээ. Энэ нь гэм буруутай нь тогтоогвол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай заалт юм.
Тэгвэл ирэх зургадугаар сард болох Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших хүсэлтэй байгаагаа нуугаагүй. Тэрбээр нөхөн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө нам дотроо өрсөлдөхөө ч мэдэгдсэн байдаг. Хэрэв мань эрийг Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших аваас ялалт байгуулах өндөр магадлалтай гэдгийг судалгаа ч харуулдаг.
Нөгөө талд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, парламентын гишүүн болгох сонирхолгүй улстөрчид эрх баригч намаар зогсохгүй сөрөг хүчинд ч бий. Тэд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох хугацаа хаяанд ирсэн энэ үед МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын эсрэг гаргасан прокурор Е.Сагсайгийн гомдлыг улс төрийн үйл ажиллагаандаа ашиглаж болзошгүй.
Учир нь, сүүлийн 10 жил МАН, АН-гүй түүнд хориг тавьж, улс төрөөс хол байлгаж чадсан билээ. Гэхдээ хууль, хүчний байгууллагыг энэхүү улс төрдөө ашигласан гэж зарим нэг нь ярьдаг. Харин өнөөдрийн байдлаар МАХН-ын дарга Н.Энхбаярт хориг тавих ямар ч аргагүй болсон учраас прокурор Е.Сагсайн хагас нүцгэн бичлэгээр шахалт хийхэд болохгүй гэх газаргүй. Тэгээд ч прокурор Е.Сагсайгийн ярьснаар бол түүний бичлэгийн Н.Энхбаяр нар захиалж хийлгэсэн гэх утга бүхий үгийг хэвлэлээр дайсан байдаг.
Энэ бүхнээс харахад хэрвээ прокурор Е.Сагсай түүнийгээ нотолж, заргаа авч чадвал МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь битгий хэл ахиад ч хорихын хаалга татаж мэдэх аж. Дээр нь Н.Энхбаярыг шахагсад өнөөдөр бүгд өндөр эрх мэдэлд байгаа төдийгүй хууль зөрчиж бичлэг хийснийг ил болгох чадал ч бий нь нууц биш. Харин өш хонзонгоо авах гэсэн тэрхүү бичлэг нь эргээд Н.Энхбаяр нарт гай болж магадгүй хэмээн ярьж байна.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана