Нийгмийн даатгалын байгууллагын гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах завгүй, гадаадад оршин суудаг боломжгүй иргэд та бүхэнд онлайнаар баталгаажуулах боломжийг танилцуулж байна.
Та гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг руу бүртгэл баталгаажуулах хүсэлтээ илгээгээрэй. Ингэхдээ хүсэлт илгээгч нь тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан өөрийн фото зургаа дээрх хаягууд руу илгээх юм байна. Асууж тодруулах зүйл байвал 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно.
Тус аппликэйшнийг ашиглан шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж болохоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ хянах боломжтой. Түүнчлэн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг боломжийг олгож байгаа юм байна. Мөн аппликэйшний бүртгэлийн кодоороо нийгмийн даатгалын байгууллагын сайт руу нэвтэрч http://daatguulagch.ndaatgal.mn/userweb/#/account/login шимтгэл төлөлтийн лавлагаагаа шууд хэвлэн ашиглаж болдгоороо давуу талтай. Цаашид сайн дурын даатгалын гэрээг аппликэйшнаар баталгаажуулах боломж бүрдүүлэхээр програмын хөгжүүлэлтийг хийж байна.
Бүртгэл баталгаажуулах ажил онлайнаар хийгдэхээс гадна цахим үйлчилгээ ашиглах боломжгүй иргэд урьдын адил өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтсээс нэвтрэх код авах боломжтой тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ