Оффшор бүсэд хадгалагдаж байгаа мөнгө нь хууль бусаар олсон мөнгө байх магадлал хамгийн өндөр бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгө угааж байж болзошгүй дөрвөн хэрэг дээр Авлигатай тэмцэх газар, гадаад улсын хуулийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэгт шалгалт явуулж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-аас 13 улс руу 25 хүсэлт явуулаад байгаагаас хамгийн сүүлд С.Баярцогтын дансны хуулгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Нийслэлийн прокурорын газраас хүргүүлээд байгаа аж.
С.Баярцогтын оффшор бүс дэх дансны гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл ирснээр түүнийг мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх дөрвөн хэргийн дотоод дахь мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон бөгөөд оффшор бүсэд хадгалагдаж байгаа сэжигтнүүдийн мөнгө нь Монголоос гаралтай хууль бус мөнгө болох нь тогтоогдоод байгаа аж.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана