"Капитал" банк дампуурч, татан буугдсаныг Монголбанкнаас өчигдөр албан ёсоор зарласан. Уг банкинд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг байгаа аж. Тиймээс энэ асуудлаар болон банкных нь асуудлаар Капитал банкинд хувьцаа эзэмшдэг УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас тодруулахад “Би Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Нийгмийн даатгалын сангаас байршуулсан мөнгөний талаар Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаас асуу. Үүнд улс төрийн нөхцөл байдал орсон” гэхээс өөр үг хэлсэнгүй.
Хэдийгээр тэрбээр би Капитал банкинд ямар хувьцаа эзэмшдэггүй хэмээн мэлзсэн ч 2015-2018 он хүртэлх ХОМ-тээ Капитал банкны хувьцаа эзэмшдэг талаараа мэдүүлсээр иржээ.


Дашрамд сонирхуулахад, тэрбээр 2015 онд жилийн орлогоо 101 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 122 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол өнгөрсөн жил жилийн орлогоо 24 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 33 сая гэж мэдүүлжээ. Нэг тэрбум 365 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байр, нэг үйлдвэрлэлийн зориулалттай байртай. 150 сая төгрөгийн үнэтэй Mercedes Benz,S500 автомашинтай. Нэг тэрбум 235 сая төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг. 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй юм байна.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана