Улаанбаатар Смарт Карт ХХК нь CircleK, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажилласанаар иргэд “Umoney” карт цэнэглэлтийн үйлчилгээг 24 цагаар авах боломжтой болсон. Гэсэн ч өнөөдрийн байдлаар нийт 547 “Umoney” карт борлуулах цэнэглэх цэг ажиллаж байгаагаас 426 нь Үндсэн гэрээт цэнэглэх цэг буюу автобусны буудлын ойролцоо байрлах хувь ТҮЦ, дэлгүүрүүдэд байрлаж байна.
Иймд иргэд “U money” картын борлуулалт, цэнэглэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа гэрээт цэгүүдийг таньж үйлчлүүлэхэд амар хялбар, ил тод, ойлгомжтой байлгах зорилгоор бүх гэрээт цэнэглэх цэгийн хаягжилтыг сольж сайжруулан, иргэдэд карт борлуулах цэнэглэх үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу тогтмол үзүүлэхийг сануулан ажиллаж байна.
Цаашид сүлжээ дэлгүүрүүд болон албан ёсны “Umoney” үйлчилгээний цэгийн тоог нэмэгдүүлэх замаар иргэд уртасгасан цагаар цэнэглэлтийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэн ажиллах юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ